/ / Авлигын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан /Эхний хагас жилийн байдлаар/

Авлигын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан /Эхний хагас жилийн байдлаар/

     Тус Цагдаагийн газраас тайлангийн хугацаанд “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиуд болон Цагдаагийн ерөнхий газрын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөний холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

 Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар

   Цагдаагийн ерөнхий газрын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөний дагуу тус Цагдаагийн газраас авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийж гүйцэтгэх ажлын 20 заалттай төлөвлөгөө гарган биелэлт, үр дүнг тооцон ажиллав.

     “Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ãàçðûí www.bayan-ulgii.police.gov.mn сайтанд Цагдаагийн газрын болон алба хаагч нарын танилцуулга, зохион явуулж байгаа ажил, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ, үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, иргэдэд төлбөртэй үйлчлэх үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр нь байршуулж байна.

    Мөн 2014 оноос хойш Цагдаагийн газрын даргын төрийн болон байгууллагын нууцад хамаарахаас бусад тушаал бүрийг Цагдаагийн ãàçðûí www.bayan-ulgii.police.gov.mn сайтанд байршуулж, иргэд танилцах боломжийг бүрэн хангав.

    Цагдаагийн газрын даргын  2014 оны  12  дугаар сарын  31 -ний өдрийн    217 дугаар тушаалаар тус Цагдаагийн газрын шилэн дансны мэдээллийг цахим болон мэдээллийн самбарт өдөр тутам байрлуулах үүрэг бүхий албан тушаалтнаар ахлах нягтлан бодогч Б.Батсүх, холбоо мэдээллийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ардакелд нарыг, хяналт тавих алба хаагчаар Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганбатыг тус тус томилов.

    “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд алба хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулан авч, ЦЕГ-т 2015 оны 01 дүгээр сард хүргүүлсэн.

      Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-үүдийг хадгалах, хяналт тавих, үүргийг хариуцан ажиллахаар Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганбат, дээрх мэдүүлгийг бүртгэх, нэгтгэх үүрэг бүхий алба хаагчаар Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Х.Дэнсмаа нарыг Цагдаагийн газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 84 дүгээр тушаалаар томилсон.

    Одоогийн байдлаар алба хаагч нараас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил дутагдал илрээгүй байна.                  

     2015 онд тасаг, хэсэг, алба хаагч нарын ажлыг шалган зааварчилах төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, шалгах удирдамж батлуулан 3 удаа хяналт, шалгалт явуулав.    

      Бүх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлыг хариуцсан зөвлөлийн гишүүд шалган зааварчилж, дүнг Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хугацаат үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.   

   Цагдаагийн газрын алба хаагч нарын сар, улирлын ажлыг үнэлж, дүгнэхдээ “Төрийн албаны тухай” Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолыг үндэслэн Цагдаагийн байгууллагын  үйл ажиллагааны журам /Алба хаагчийн ажлыг үнэлэх код111/-ыг баримтлан ажиллав.

   Алба хаагч нарын ажлыг сар бүр хүн тус бүрээр дүгнэн Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ажлын үр дүнг харгалзан сарын үндсэн цалинг интервалаар хэлбэлзэлтэй олгож байна. 

    2015 оны эхний хагас жилийн байдлаар ажлын үр дүн сайтай ажилласан давхардсан тоогоор 140 алба хаагчийн сарын үндсэн цалинг интервалаар 5-20 хувь нэмж, ажлын үр дүн хангалтгүй ажилласан давхардсан тоогоор 118 алба хаагчийн цалинг интервалаар 5-20 хувь бууруулсан.

 Хоёр: Сургалт, сурталчилгааны чиглэлээр

     Алба хаагчдад иргэдээс авлига өгөхийг санал болгосон болон авлига өгөхөөр завдсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, байгууллагад заавал мэдээлдэг байх, мэдээлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын  талаарх “Авлигын эсрэг” хууль, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиудын холбогдох заалтуудаар 6 цагийн сургалт явуулав.   

     Цагдаагийн газрын удирдлагаас Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган алба хаагчдад авлигаас ангид байх, иргэдэд хүнд суртал гаргахгүй, ажил албан үүрэг гүйцэтгэснийхээ төлөө шан харамж авахгүй байх, авлига өгөхийг оролдсон тохиолдлыг тухай бүр нь илтгэн танилцуулж байх талаар үүрэг, чиглэл өгч биелэлтэнд нь хяналт тавьж ажиллав.   

     Цагдаагийн газрын алба хаагч нар авлигаас ангид байх баталгаа бичиж, төрийн болон төрийн бус байгууллагаас гаргасан “Авлигаас ангид байх” уриалгад нэгдсэн байна.     

 2015 оны эхний 6 сарын байдлаар тус Цагдаагийн газрын алба хаагч нарт авлига өгөхөөр оролдсон, санал болгосон тохиолдол бүртгэгдээгүй байна.  

  Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нарт шалгаж байгаа гомдол, мэдээлэл, зөрчилд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол газрын даргад хандан  ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл бичиж, шийдвэрлүүлж байх талаар үүрэг, чиглэл өгөгдсөн бөгөөд 2015 оны эхний 6 сарын байдлаар 2 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч  шалгаж байгаа гомдол мэдээлэлд ашиг сонирхол үүссэн тухай мэдэгдэл бичиж шийдвэрлүүлсэн байна.

     Мөн худалдан авах ажиллагааны шалгаруулалтанд оролцох, албаны шалгалт явуулах, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах тохиолдол бүрт алба хаагч нар “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” бөглөж өгдөг ажлыг хэвшил болгосон.

         Гурав: Ил тод байдлыг хангах чиглэлээр

       -       Үйл ажиллагааны ил тод байдал:

   Цагдаагийн газрын www.bayan-ulgii.police.gov.mn сайт, Цагдаагийн газрын иргэдийг хүлээх танхимд байрлуулсан санал хүсэлтийн хайрцаг болон Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны 7042102, 70422365, 93022902, 96422902, 94442902, 89426602 дугаарын утсаар Цагдаагийн газрын алба хаагчдын хууль бус үйлдэл, авлига, хүнд сурталын талаар мэдээлэл байнга авах, түүний мөрөөр холбогдох шалгалт явуулах талаар орон нутгийн “Наз”, “Дербез” телевиз, радио, FM-ээр тогтмол сурталчилан ажиллав.

   Цагдаагийн газрын дарга, дэд дарга, тасгийн дарга нар иргэдийг хүлээн авч уулзан өргөдөл, гомдол, санал, хүсэлттэй нь танилцах хуваарь, цагдаагийн газрын нийт алба хаагч, ажилтны овог нэр, хариуцсан ажлын чиг үүрэг зэргийг шинэчлэн гаргаж, иргэдийг хүлээн авах танхимд ил тод харагдахаар газарт байрлуулсан. Мөн цагдаагийн газар, түүний тасаг, хэсгийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын талаарх мэдээллийг тусгай самбарт иргэдэд нээлттэй, ил тод байрлуулж, түүнийг тогтмол шинэчилэн ажиллаж байна.

     Цагдаагийн газрын алба хаагч нарын өрөөний хаягыг иргэдэд нээлттэй ил тод байлгах зорилгоор тухайн албан хаагчийн овог, нэр, албан тушаал, ажлын туршлага, төгссөн сургууль, авсан шагнал, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих утас, цахим хаяг зэргийг бичиж, өрөөний хаалганы хажууд байрлуулсан.

     Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл нэг бүрийг шуурхай хүлээн авч бүртгэх болон мэдээллийн нэгдсэн санд оруулж, хуулийн хүрээнд шалган шийдвэрлэж байгаа эсэхэд удирдлагын зүгээс биечлэн хяналт тавьж, явц байдлын талаар долоо хоног бүрийн “Лхагва” гарагийн өглөөний яриан дээр алба хаагч нарт танилцуулж, сар бүр үр дүнг Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг хэвшил болгож, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг  ЦЕГ-ын  мэдээллийн  нэгдсэн  санд   нэн  даруй оруулаагүй 13 алба хаагчийн сарын үндсэн цалинг интервалиар 5-20 хувиар бууруулж, хариуцлага тооцон ажиллав.

     Үүний үр дүнд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүрийг хүлээн авч бүртгэх, хариу өгөх болон ЦЕГ-ын мэдээллийн нэгдсэн санд нэн даруй оруулах ажил цагдаагийн газрын хэмжээнд эрс сайжирсан.

    Иргэдийн санал, хүсэлтийг сонсох зорилгоор санал, хүсэлтийн хайрцагийг тогтмол ажиллуулж байгаа ба иргэдийн гаргасан санал, хүсэлтийн мөрөөр зохион явуулсан ажил, үр дүнг бичгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариу хүргэж ажиллав.

    Иргэд цагдаагийн газрын www.bayan-ulgii.police.gov.mnцахим хаягаар орж санал, хүсэлт гаргах боломжийг бүрдүүлж өгсөн ба эхний 6 сарын байдлаар цахим хуудсаар гомдол гаргасан иргэн байхгүй байна.  

      Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “а”-д заасны дагуу Цагдаагийн газрын 2014 оны үйл ажиллагааны тайланг тус аймгийн нийт иргэдэд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд тайлагнав.

   Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайланг сумдын иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 12 сум, 1 тосгонд Цагдаагийн газрын дарга, тасаг, хэсгийн дарга нар болон иргэний зөвлөлийн гишүүд ажиллав. Тайлангийн хуралд аймгийн төв болон 12 сум, 1 тосгоны 9158 иргэн оролцож, 45 иргэн бичгээр, 21 иргэн амаар санал, шүүмжлэл, хүсэлтээ илэрхийлсэн байна.

    Үйл ажиллаганы тайлан тавих үеэр 6 сумын иргэдэд Цагдаагийн газрын дэргэдэх “Цагаан шонхор” хамтлагийн тоглолтыг сонирхуулсан нь иргэдийн талархал хүлээсэн ажил болсон.

  Мөн Цагдаагийн газрын 2014 оны тайланг тус Цагдаагийн газрын bayan-ulgii.police.gov.mn сайтад байрлуулах, аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран “Аюулгүй амар амгалан өлгийчүүдийн төлөө хамтдаа” нэртэй 700 ширхэг сэтгүүл гаргах зэргээр Цагдаагийн газрын 2014 онд хийсэн ажлуудыг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулав. 

 -       Санхүүгийн ил тод байдал:

    Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 тоот тогтоолоор баталсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн газрын төсөв, санхүүгийн улирлын тайлан гарснаас хойш 7 хоногийн дотор алба хаагчид болон иргэдэд ил тод мэдээлж, иргэдийг хүлээн авах танхимд байрлуулж байна.

        Мөн Цагдаагийн газрын www.bayan-ulgii.police.gov.mn цахим хуудаст байршуулсан.

     Иргэдийг хүлээн авах танхимд “Шилэн данс” нэртэй самбар байрлуулан цагдаагийн алба хаагч нарын утас, цагдаагийн байгууллагаас авах төлбөр хураамжийн хэмжээ, 5 саяаас дээш гүйлгээ, санхүүгийн тайлан, төсөв, зарлага болон холбогдох хууль тогтоомжуудыг иргэд, олон нийтэд хүргэж байна.  Мөн дээрх мэдээллүүдийг журамд заасан хугацаанд Shilendans.gov.mn/guide   сайтад байршуулж байна.

-       Хүний нөөцийн ил тод байдал:

  Тус Цагдаагийн газар нь “Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын орон тоо, албан тушаалын цол, цалингийн зэрэглэл батлах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/279 дүгээр тушаалаар удирдлага 1, Эрүүгийн цагдаагийн тасагт офицер 8, ахлагч 1, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт офицер 10, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасагт офицер 7, ахлагч 13, энгийн 4, Нийтийн хэв журам хамгаалах тасагт офицер 18, ахлагч 16, Замын цагдаагийн тасагт офицер 5, ахлагч 7, Ногооннуур сум дахь цагдаагийн тасагт офицер 3, ахлагч 3, Улаанхус сум дахь сум дундын Цагдаагийн хэсэгт офицер 2, ахлагч 3, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаагаар офицер 11, ахлагч 11, нийтдээ офицер 65, ахлагч 54, энгийн 4, нийт 123 орон тоотой ажиллахаар батлагдсан байна.

  Өнөөдрийн байдлаар орон тоо бүрэн хангагдан ажиллаж байна.

  Нийт алба хаагчдын 91 буюу 73,9 хувь нь казах, 20 буюу 16,2 хувь нь урианхай, 3 буюу 2.4 хувь нь тува, 9 буюу 7.3 хувь нь халх, буриад, баяд, дөрвөд зэрэг ястан, үндэстэн алба хаагчдаас бүрдэж байна.

   Алба хаагч нарын 109 буюу 88,6 хувь  эрэгтэй, 14 буюу 11.3 хувь нь эмэгтэй алба хаагчбайна.   

    Цагдаагийн газрын алба хаагч нарын өрөөний хаягыг иргэдэд нээлттэй ил тод байлгах зорилгоор тухайн албан хаагчийн овог, нэр, албан тушаал, ажлын туршлага, төгссөн сургууль, авсан шагнал, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих утас, цахим хаяг зэргийг бичиж, өрөөний хаалганы хажууд байрлуулсан.

   ЦЕГ-аас зарласан тус цагдаагийн газрын сул орон тоо, түүнд тавигдах шаардлага, шалгуурын талаарх мэдээллийг орон нутгийн “Заман” сонин, “Дервез”, “Наз” телевиз, МҮОНРТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар, орон нутгийн FМ 104.5 радиогоор 2 цагийн давтамжтайгаар иргэдэд нээлттэй зарлаж, энэ талаарх материалыг цагдаагийн газрын www.bayan-ulgii.police.gov.mnвейб сайт болон иргэдийг хүлээн авах танхим дахь мэдээллийн самбарт байрлуулж, сонирхсон иргэдэд холбогдох мэдээллийг түгээн ажиллаж байна.

 Тус Цагдаагийн газрын алба хаагчидтай холбоотой аливаа томилгоо, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажлын байрны шаардлагад нийцүүлэн хийх бодлогыг баримтлан ажиллав. 

  ЦЕГ-ын даргын 2013 оны 673 дугаар тушаалаар баталсан “Албан тушаал дэвшүүлэх, бууруулах /код 909/ журам”-д зааснаар үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “А”, “В” үнэлэгдсэн 1 алба хаагчийг удирдах албан тушаалын нөөцөд, 3 алба хаагчийг ахлах албан тушаалын нөөцөд, 4 алба хаагчийг офицер албан тушаалын нөөцөд, нийт 8 алба хаагчийг нөөцөд авахаар холбогдох материалыг Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

  Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэгдсэн 7 иргэнээс Ширэндэв овогтой Сүхийг Хүний нөөц, сургалтын хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 69 дүгээр зөвшөөрлийг үндэслэн Цагдаагийн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар ажилд томилж, албан тушаалын цол олгосон.

  Одоо Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэгдсэн 6 иргэн байна.

 ªíººäðèéí áàéäëààð Хууль сахиулах Их сургуулийн Цагдаагийн ñóðãóóëèéí ý÷íýý àíãèä 9 àëáà õààã÷, магистрийн сургалтанд 9, нийт 18 алба хаагч ñóðàëöàæ áàéíà.

 2015 оны эхний хагас жилд àлба хаагчдыí үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх чиглэлээр Óëààíáààòàð õîòîä ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвд çîõèîí áàéãóóëàãäñàí мэргэшүүлэх болон äàâòàí сургалтад цагдаагийн дэд хурандаа Э.Анхбаяр, цагдаагийн хошууч Х.Бекжан, цагдаагийн ахмад П.Банзрагч, Х.Ержан, А.Алданыш, цагдаагийн дэслэгч С.Ерболат, Т.Еркетай, цагдаагийн дэд ахлагч Б.Давхарбаяр нарын алба хаагчдыг сургалтанд õàìðàãäàõ нөхцөл боломжоор хангаж, ìýäëýã áîëîâñðîëûã íü äýýøë¿¿ëýâ.

 Мөн ЦЕГ-ын ЗБГХТГ-аас зохион явуулсан сургалтанд дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаяр, эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч С.Болдбаатар, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Асалбек, “Монгол кампус крусейд фор крайст” байгууллагаас зориулан сэтгэл зүйч нарт явуулсан сургалтанд цагдаагийн ахлах дэслэгч А.Венера нар хамрагдсан байна.

 Нийт 12 алба хаагч Цагдаагийн ерөнхий газраас зохион явуулсан сургалтанд хамрагдсан байна.

 -       Худалдан авах ажиллагааны ил тод байдал:

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд тус аймгийн Бугат, Сагсай суманд тус бүр 79 сая төгрөгийн өртөгтэй цагдаагийн кобаны барилга барих тендэр зарласныг Засгийн газрын худалдан авах ажиллагааны E-Procurement.mn сайт, Цагдаагийн газрын www.bayan-ulgii.police.gov.mn, сайт болон Сангийн яам, тус аймгийн худалдан авах үйл ажиллагааны вэйб сайтуудад байрлуулж, орон нутгийн “Заман” сонин, “Дервез”, “Наз” телевиз, МҮОНРТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар, орон нутгийн FМ  радиогоор сонирхсон иргэдэд холбогдох мэдээллийг ижил тэгш олгосон.

       Тендер шалгаруулалт болон тендерт оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний мэдээлэл, шалгарсан аж ахуйн нэгжийн мэдээлэл зэргийг “Шилэн данс”-ны вэб сайтад тухай бүр оруулсан.Shilendans.gov.mn/guide   сайтад байршуулсан шилэн дансны нэгдсэн системд журамд заасан мэдээллүүдийг ЦЕГ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу тухай бүр бүрэн оруулав.

    Сагсай сумын цагдаагийн кобаны барилгын тендерт гүйцэтгэгчээр шалгарсан “Ашекей ХХК”-тай 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, Бугат сумын цагдаагийн кобаны барилгын гүйцэтгэгчээр шалгарсан “Досстрой ХХК”-тай 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулж, гэрээг Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган, өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна