/ / АХМАД ДАЙЧИН Б.СЕЙЛХАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

АХМАД ДАЙЧИН Б.СЕЙЛХАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

   Домогт тагнуулч, ахмад дайчин Бүркитбайн Сейлханыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд  хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, уулзаж ярилцлаа.

   Б.Сейлхан нь Монголын ард түмний эрэлхэг хилчин, гадаад тагнуулын албаны “Далд фронт”-ын ахмад дайчин, төр нийгмийн зүтгэлтэн хүн юм.                           

  Б.Сейлхан Цагдаагийн газрын ажил, үйлчилгээ сүүлийн 1 жилийн хугацаанд ард иргэдэд жигд хүртээмжтэй хүрч байгааг онцолж, иргэдийн аюулгүй амар амгалан амьдарч, хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа Цагдаагийн газрын ажил үйлсэд амжилт хүсэв.

\

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна