ХУУЛЬ БУСААР ОНДАТОР АГНАСАН ҮЙЛДЛИЙГ ИЛЭРҮҮЛЭВ
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ховд аймгийн Жаргалант сумын иргэд болох Г, С, Г, Б нар нь бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хориглосон аргаар, хууль бусаар 12 ондатор агнасан үйлдлийг Цагдаагийн газрын Алтанцөгц сум дахь хэсгийн төлөөлөгч шуурхай илрүүлэн шалгаж байна.