/ / “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд

“Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд

   Улсын хэмжээнд зохион явагдаж буй “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лазатханаар ахлуулсан ажлын хэсэг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Ногооннуур сумын нутаг Дулаанхар гэх газарт ашиглалтын МҮ-015605 дугаартай тусгай зөвшөөрлөөр цайр, өнгөт метал олборлож байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Юүншэнгминг” ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

   Ажлын хэсэгт Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрх бүхий алба хаагч нар орж ажилласан бөгөөд тус аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үеэр урьд олборлосон цайр, өнгөт металын хог хаягдлыг задгай газар асгасан зэрэг зөрчлийг илрүүлж, зохих стандартын дагуу булж устгуулав.

    Цаашид тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд графикийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна