/ / "ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ.
Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм. “Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.
     Энэ өдрийг тохиолдуулан "Охидоо сонсоё" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хүний эрхийн үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь салбар, "Хөөрхөн зүрх" төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.
 
 
 
 
 
  
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна