/ / “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

“АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

   “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд зохион явагдаж байгаа “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээний явцад алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж ажлын эрч хүч, хамт олонч сэтгэхүй, нөхөрсөг харилцааг бий болгож, ажилд хандах хандлага, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор шуурхай удирдлагын тасгаас “АХА” тэмцээнийг зохион байгуулав.

    Уг тэмцээнд Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Төрмандах “Тэргүүн байр”, ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Ганцэцэг “Дэд байр”, Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Дэнсмаа “Гутгаар байр”-ыг эзэлж идэвхи, санаачлагатай оролцлоо.

   “АХА” тэмцээний асуултыг “Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдий төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, журам”-уудаас бэлтгэсэн нь алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болсон.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна