/ / ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ ИШГЭНИЙ ЭРДЭНЭШАГАЙ АГСНЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ.

ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ ИШГЭНИЙ ЭРДЭНЭШАГАЙ АГСНЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ.

    Бидний журмын нөхөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ишгэний Эрдэнэшагай нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиосон билээ.
       И.Эрдэнэшагай агсныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сүүлчийн замд нь үдлээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, Алтай сумын иргэд, аймгийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон бусад албаны хүмүүс ирсэн байлаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна