/ / ХИЛ ЗАЛГАА СУМДЫН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХИЛ ЗАЛГАА СУМДЫН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10/3726 дугаартай албан бичгээр олгосон зөвшөөрөл, тус Цагдаагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу “Аймаг дамжин үйлдэгдэж буй мал хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгч нарын хамтын ажиллагааг сайжруулах, туршлага судлуулах, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцох, Цагдаагийн газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 52 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор” бүсийн сургалт, зөвлөгөөнийг Баян-Өлгий аймгийн төвд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

    Тухайн сургалт, зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Баяннуур, Толбо, Дэлүүн, Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Өлгий, Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Дуут сумуудын тасаг, хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч нар оролцов.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна