/ / ‘’ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-2019’’ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ, “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯНЫГ ‘’ӨГЛӨӨНИЙ ӨЛГИЙЧҮҮД’’ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР

‘’ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-2019’’ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ, “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯНЫГ ‘’ӨГЛӨӨНИЙ ӨЛГИЙЧҮҮД’’ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР

    ‘’Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2019’’ урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, “Яараад яахав дээ” аяныг ‘’Өглөөний Өлгийчүүд’’ арга хэмжээний үеэр оролцогчдод сурталчлан таниулав.
        Энэхүү арга хэмжээнд тус аймаг дахь Зэвсэгт хүчний 340, 331 дүгээр анги, Онцгой байдлын газар, Хилийн 0165 дугаар ангийн алба хаагч нар, ‘’Жол’’ ХХК”-ны ажилчид, ‘’Газрын од’’, ‘’Цэнгэл транс’’ зэрэг зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг ХХК-ны жолооч нарыг “Яараад яахав дээ” аянд нэгдүүлэв. Мөн аяны талаар бусдад мэдээ, мэдээлэл түгээх ажилд хамтран ажиллах, алсын замд зорчихдоо хурдаа хэтрүүлэхгүй тогтоосон хурдаар явах, замын тэмдэг, тэмдэглэгээг баримтлан өөрт болон бусдад аюултай байдал үүсгэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг уриалж ажиллаа.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна