/ / ХУУЛЬ БУС ХҮҮХЭД ҮРЧЛЭЛТИЙН ТАЛААР...

ХУУЛЬ БУС ХҮҮХЭД ҮРЧЛЭЛТИЙН ТАЛААР...

     Сүүлийн үед хүүхдийг хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар үрчилж авах гэмт хэрэг, зөрчил гарах болсон. Энэ асуудлыг таслан зогсоох, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор тус Цагдаагийн газраас Аймгийн прокурор, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, сум,багийн засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн эмч, Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн эмч, Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн зэрэг нийт 86 албан хаагчийг хамруулан “”Хүүхэд үрчлэхтэй холбоотой харилцаанд хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийн үеэр “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглахад хүлээлгэх эрүүгийн хариуцлага”,”Хүүхэд үрчилсний, төрсний, нас барсны бүртгэл хийх явцад гарч байгаа зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавигдаж, харилцан мэдээлэл солилцлоо.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна