/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Тус Цагдаагийн газарт эргүүлийн цагдаа, няравын сул орон тоонд дараах шалгуур шаардлага хангасан иргэдийг бүртгэж авна.

Иргэдэд тавигдах ерөнхий шаардлага:
• Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй
• Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
• Няраваар бүртгүүлэх иргэдийн хувьд нярав, эд хариуцагчийн сургалтанд хамрагдсан байх
• Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлнэ.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. 
• Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
• Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3 үеийн намтар;
• Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
• Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
• Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,

Бүртгэлийн хугацаа: 
Бүртгэлийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл Цагдаагийн газарт явуулна.

Бүртгэлийн хугацаанаас хойш ирсэн иргэдийг бүртгэлд хамруулах боломжгүй болохыг мэдэгдье.

Харилцах утас: 70194096, 88092944

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна