/ / СОНСОГЧ М.АСЫЛБЕК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ТАЙЛАНГАА ОНЦ САЙН ҮНЭЛГЭЭТЭЙ ХАМГААЛАВ.

СОНСОГЧ М.АСЫЛБЕК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ТАЙЛАНГАА ОНЦ САЙН ҮНЭЛГЭЭТЭЙ ХАМГААЛАВ.

   Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/20, А/01 дугаартай “Үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах тухай” хамтарсан тушаалын хэрэгжилтийг тус албанаас хангуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр хийсэн сонсогч нарын үйлдвэрлэлийн дадлагын тайланг хамгаалуулах ажлыг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагч нарыг хамруулан цахим /онлайн/ хэлбэрээр 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14-17 цагийн хооронд Мөрдөн байцаах албаны төв байрны хурлын зааланд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран анх удаа зохион явууллаа.
Цагдаагийн сургуулийн “Цагдаа-Хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрийн 343 дугаар дамжааны М.Асылбекийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай тус албаны дарга болон хэлтсийн дарга нар, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн дэд захирал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, багш нар нэг бүрчлэн уншиж танилцаж, дадлага удирдсан багш, сонсогчоос дадлагын тайланд тусгагдсан ажлын талаар асуулт асууж, үнэлж дүгнэсэн.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт дадлага хийсэн сонсогч М.Асылбек нь 92 оноо авч “А” үнэлгээтэй дадлагын тайланг хамгаалсан ба өөрийн хариуцсан сонсогчийн дадлагын ажлыг үр дүнтэй, сайн зохион байгуулж ажилласан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Мөнхдөлийг Мөрдөн байцаах албаны даргын тушаалаар албан тушаалын цалинг нэг сар 20 хувь нэмж урамшуулах талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржид албан бичгийг хүргүүлсэн.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна