“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМ”-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Тус аймаг дахь Цагдаагийн газар нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллагатай хамтран Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/253, А/252 тоот тушаалуудын хэрэгжилтийг хангах зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн гишүүдийг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Дэлхийн зөн Монгол ОУБ-ын зүгээс өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүдэд гэрэлтүүлэгчтэй хантааз, малгай зэргийг шийдвэрлэв.