/ / "Ногоон гэрэл-Цагаан шугам-2018"

"Ногоон гэрэл-Цагаан шугам-2018"

     Тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь Тээврийн цагдаагийн албаны даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн төвд үйл ажиллагаа явуулддаг Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2018” тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны аймгийн Спорт цогцолборт зохион явуулав. 
      Уг тэмцээнд 8 сургуулийн 88 хүүхэд, 16 багш, 8 эцэг, эх оролцсон бөгөөд Ерөнхий боловсролын 7 дугаар бага сургуулийн “Сэрэмж” баг Тэргүүн байр, Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн “Жастүлек” баг Дэд байр, Ерөнхий боловсролын “Бастама” бүрэн дунд сургуулийн “Соёмбо” баг Гутгаар байр, Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн “Шонхор” баг тусгай байр эзлэв. 
     Энэхүү тэмцээнд сурагч, багш, эцэг, эхчүүд бүгд идэвхи санаачилгатай оролцсон болно.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна