/ / Иргэдийн анхааралд:

Иргэдийн анхааралд:

    Иргэдийн анхааралд: 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 30-ны өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр салхи 5-10 м/с, агаарын температур бүх нутгаар хүйтэрч шөнөдөө -20-25 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байх төлөвтэй байна. Хэдийгээр хөдөө орон нутаг явах хөдөлгөөнийг нээсэн боловч хөдөө, орон нутаг руу зорчих хүмүүс шатахуун, түлшээ хангалттай авах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, туулах чадвар сайтай тээврийн хэрэгслээр зорчих, дулаахан хувцаслах зэрэг хувийн бэлтгэлээ сайтаар хангаж замд гарахыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн түүнчлэн малчид малаа гэрт ойрхон бэлчээх, хүүхэд болон эмэгтэй хүнийг малд явуулахгүй байх зэргийг сэрэмжлүүлж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна