/ / ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН ЯВУУЛАВ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН ЯВУУЛАВ.

       ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус аймаг дахь Цагдаагийн газар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Шүүх, Прокурор, Мэргэжлийн хяналтын газар, Зэвсэгт хүчний анги, байгууллага, ГБХЗХГ, сумдын ИТХ-ын дарга, Багийн нийтийн хурлын дарга, Багийн засаг дарга, Боловсрол, соёлын газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн зөн Монгол ОУБайгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

      Хэлэлцүүлгээр "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ"ний талаар хэлэлцэж зөвлөмж гаргаж бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлж зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, биелэлтийг тооцож ажиллахаар тогтов.

 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна