/ / ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

      Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тус аймаг дахь Цагдаагийн газар нь аймгийн ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэл, хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулав.
Илтгэлийн уралдаанд 11 байгууллагын 17 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд тэргүүн байранд “Хүүхдийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн Биологи, газар зүйн багш Б.Дилдагүл, дэд байранд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн Түүхийн багш Ц.Сарантуяа, гутгаар байранд “Баян-Өлгий аймагт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт оногдуулж буй хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Дарханбек нар шалгарч”Өргөмжлөл”, мөнгөн шагналаар, тусгай байранд аймгийн Прокурорын газрын программист, архивч, М.Арманбек, аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн А.Гарыш, 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Арай нар тус тус шалгарч “Өргөмжлөл”-өөр шагнуулав.
Илтгэлийн уралдааны шалгарсан шилдэг илтгэлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн үед төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн хамт хэлэлцэж зөвлөмж гаргуулан холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна