/ / АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

     НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 26 жил болжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/82 дугаар тушаалаар баталсан “Ахмадын байгууллага, ахмад настны талаар авах арга хэмжээ” журам /код 947/, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/223 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан тус Цагдаагийн газарт ажиллаж байгаад өндөр настан болон цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан 70 ахмад ажилтанд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөтөлбөрийн дагуу хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
    Арга хэмжээний үеэр ахмадуудад Цагдаагийн газрын үйл ажиллагааг танилцуулж, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн газрын сэтгэл зүйч нар эрүүл мэндийг сайжруулах талаар зөвлөгөө өгч, ахмадуудад шагнал гардуулж, хүндэтгэл үзүүллээ. 
Ахмад ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, рашаан сувилалд үнэ төлбөргүй амарч сувилуулах, нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор аймгийн “Ахмадын хороо”, “Шегиртай-Арасан” ХХК-тай хамтран үнэ төлбөргүй рашаан сувилалд амрах “Эрхийн бичиг”-ийг ахмадын зөвлөлийн даргад гардуулав.
    Ахмад ажилтнуудыг хөдөлмөр гавьяаг алдаршуулах, ажил үйлс, арвин туршлагыг нь залуу ажилтнуудад өвлүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор орон нутгийн “Саян” телевизтэй хамтран “Зочны цаг” нэвтрүүлэгт 3 ахмад ажилтныг оролцуулав.
Ахмадын зөвлөлтэй хамтран ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ахмадуудыг Бугат сумын “Бугын гол” гэх газарт чөлөөт аялал, зугаалга зохион байгуулж, тодорхой дэмжлэг тусламж үзүүлав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна