/ / “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА

     Хэсгийн төлөөлөгч нарын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг, ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилгоор хэсгийн төлөөлөгч нарын дунд 2018 оны 09 дүгээр сарын 20-иос 24-ний өдрийн хооронд “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
    Шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах тэмцээний хүрээнд мэргэжлийн ур чадвар, эссе бичих, хууль, эрх зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, компьютерийн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, буудлага хийх, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ур чадвар, мал зүслэх, шүдлэх, им тамгыг нэрлэх, морь эмээллэх, унах ур чадвар, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар зэрэг нийт 17 төрлийн шалгалт авч дүнг нэгтгэхэд нийлбэр дүнгээр Цагааннуур тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Серикбол Тэргүүн байр, Дэлүүн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Тилекберген Дэд байр, Цэнгэл сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Шынасыл Гутгаар байр эзэлсэн амжилт гаргасан.

    Тэмцээнд амжилттай оролцсон бүх хэсгийн төлөөлөгч нарт ажлын амжилт хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна