/ / САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

   Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дугаартай албан даалгавар, “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 2018 оны 3 дугаар улирлын “Сахилгын зөвлөгөөн”-ийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. 
Зөвлөгөөнөөр алба хаагчдын сахилга, ёс зүйн байдал, сахилгын зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл, түүнийг арилгуулах арга зам, цаашид авах арга хэмжээний болон сахилгын шийтгэлийн хор уршигийн талаар мэдээ, мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд нийт 12 алба хаагч санал, хүсэлтээ илэрхийлэв.
  “Сахилгын зөвлөгөөн”-ий үед “Сахилга, ёс зүйн хороо”-г Цагдаагийн газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар тушаалаар 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан алба хаагчдаас гаргаж байгаа сахилга, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгах, урьдчилан сэргийлэх санал, зөвлөмж боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй ажиллах юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна