/ / “СЭРЭМЖИЛЬЕ-НЭГДЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

“СЭРЭМЖИЛЬЕ-НЭГДЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

    Тус аймгийн нутаг дэвсгэрт 2017 онд 302 холбогдогчтой, 414.7 сая төгрөгийн хохиролтой, 319 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 38 хэрэг буюу 13.5 хувиар өссөн байна. 
   Аймгийн хэмжээнд 319 гэмт хэрэг бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн 32259 гэмт хэргийн 0.9 хувийг, үүнээс орон нутагт бүртгэгдсэн 10273 гэмт хэргийн 3.1 хувийг, баруун бүсийн аймагт бүртгэгдсэн 1529 гэмт хэргийн 20.8 хувийг тус тус эзэлж байна.
   Мөн бүртгэгдсэн 319 гэмт хэргийн 65 нэгж буюу 20 хувийг хулгайлах төрлийн гэмт хэрэг дангаараа эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн оролцоотой зохион байгуулах ажлыг хэрэгжүүлээд байна.
    Өлгий сумын төвийг эргүүлийн 5 чиглэлд хуваарилан хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллаж нийт 168 иргэнд хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, 39 үйлчилгээний газрын харуул хамгаалалтыг шалгав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна