/ / “ХУУЛИА МӨРДЬЕ-21”, “CЭРЭМЖИЛЬЕ-НЭГДЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛАВ

“ХУУЛИА МӨРДЬЕ-21”, “CЭРЭМЖИЛЬЕ-НЭГДЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛАВ

     Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангуулах, хүүхэд, залуучууд, олон нийтэд нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэсэн “ХУУЛИА МӨРДЬЕ-21”, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох “CЭРЭМЖИЛЬЕ-НЭГДЬЕ" нэгдсэн арга хэмжээнүүдийн нээлтийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. 
     Нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхүү, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, ГБХЗХГ-ын дарга Т.Нансалмаа болон холбогдох мэргэжилтнүүд, Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх бүхий аж ахуй нэгж, хувь хүмүүс, хүүхэд, залуучууд, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн оролцов.
      Арга хэмжээний үеэр зохион байгуулагчдаас аяны зорилго, нийгмийн хэрэгцээ-шаардлага, хүлээж буй үр дүн, аймгийн эрүү болон хэв журмын нөхцөл байдлын тоон мэдээлэл, хийгдэх нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус танилцуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна