/ / ИРГЭДИЙН АНХААРАЛД

ИРГЭДИЙН АНХААРАЛД

     Галт зэвсгийн тухай хууль, журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдсан, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд “Зэвсэг-2017” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион явагдаж байна. 
    Арга хэмжээний хүрээнд иргэд, байгууллагын өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлийн бүртгэл тооллогыг зохион явуулах, бүртгэлгүй, нуугдмал галт зэвсгийг илрүүлж, бүртгэн гэрчилгээжүүлэх, цагдаагийн байгууллагын мэдээллийн санд оруулах ажил зохион байгуулагдана. 
   Иймд 2017 оны 12 дугаар сарын 05-ны дотор хувийн болон байгууллагын өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт аль ойр байгаа цагдаагийн байгууллагын нэгжид биечлэн бүртгүүлнэ үү. 
     Шинээр галт зэвсгээ бүртгүүлж, гэрчилгээ авах иргэд бүрдүүлэх материалын жагсаалтыг Цагдаагийн газар, аймаг, сумдын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, арилжааны банк зэрэг хүн ам ихээр төвлөрсөн газруудын мэдээллийн самбарт болон цагдаагийн газрын цахим хаягт байршуулсан. Мөн хөдөө сумдын иргэд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагаас авах боломжтой. 
    Заагдсан хугацаанд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүйгээр ашиглаж байгаа галт зэвсгээ бүртгүүлж, гэрчилгээжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцно. 
5.6 дугаар зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших
2. Иргэний, эсхүл харуул хамгаалалтын зориулалттайгаас өөр төрлийн галт зэвсэг өмчилсөн, эсхүл эзэмшсэн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасны дагуу сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хуульд заасан өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна