/ / ИРГЭДИЙН АНХААРАЛД

ИРГЭДИЙН АНХААРАЛД

    Тус аймгийн Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн сурагчид 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамгаалалтын зориулалтаар ашиглагддаг амьсгал боогдуулагч хэрэгслийг олж авч хэрэглэсэн гэх гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна.
Сурагчдын олж авсан гэх хэрэгсэл нь иргэд болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын харуул, хамгаалалтын зориулалтаар ашиглагддаг тусгай хэрэгсэл болохыг шалгалтаар тогтоосон ба харин ард иргэдийн дунд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг тусгай хэрэгсэл байсан гэх худал, ташаа мэдээлэл гарсан байна. 
   Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг тусгай хэрэгсэл нь зориулалт, хамрах хүрээ, үйлчлэх хугацаа, хүчин чадлын хувьд харьцангуй өндөр түвшинд, тусгай захиалгаар үйлдвэрлэгдсэн байдаг. 
    Ахуйн хэрэглээний газ болон хамгаалалтын чиглэлээр иргэн, хувийн аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж буй амьсгал боогдуулагч, нулмис асгаруулагчийг зохих журмын дагуу ашиглахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна