/ / МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

    Тус аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний 9 сарын байдлаар нийт 228 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд мал хулгайлах гэмт хэргийг өнгөрсөн жилийн мөн үетэй харицуулахад 31.2 хувиар өссөн байна. 
    Иргэд идэш, хүнсээ бэлтгэх цаг үетэй холбогдуулан тус Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлж, сумдаас аймгийн төвд орж ирэх тодорхой замуудад, шар нуурын пост болон малын захад хяналт шалгалтыг эрчимжүүллээ. 
   Хяналт шалгалтын хүрээнд мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, мал, мах тээвэрлэсэн нийт 24 зөрчил илрүүллээ.
Иймд иргэд Та бүхэн гарал үүслийн гэрчилгээ олгох журмыг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им, тамга, бусад таних тэмдэг, фото зурагтай болгож, мал сүргээ гэмт халдлагаас хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
    Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны 35 дугаар тушаалаар “Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-ыг баталсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна