/ / ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ХЭРГҮҮД БУУРЛАА

ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ХЭРГҮҮД БУУРЛАА

    Тус Цагдаагийн газрын Судалгаа, дүн шинжилгээний багаас аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний хагас жилд үйлдэгдсэн гэмт хэрэгт хийсэн судалгааны дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх саналын дагуу 2017 оны 3 дугаар улиралд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн “Эргүүл” “Нөхцөл байдал”, “Хөршийн холбоо 1, 2”, “Цахим тоглоом” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.
     Аймгийн төвийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдийг эргүүлийн 2-6 чиглэлд, явган болон хөдөлгөөнт, “Оюутан цагдаа”, “Морьт эргүүл” болон нисдэг камерийг /дрон/ өдөр, орой, шөнийн хуваариар, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг газруудад оновчтой зохион байгуулж ажилласнаар 2017 оны эхний 9 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргүүд 22,5-46,1 хувиар тус тус буурсан. 
Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний хагас жилийн байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулах, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэргүүд нийт гэмт хэргийн 58 хувийг эзэлсэн бөгөөд 2017 оны эхний 9 сарын байдлаар 1,6-25 хувиар буурлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна