/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧ НАРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН МАСТЕР, СПОРТЫН ДЭД МАСТЕРУУДЫН МЯЛААЛГА ХАРВАА БОЛЛОО

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧ НАРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН МАСТЕР, СПОРТЫН ДЭД МАСТЕРУУДЫН МЯЛААЛГА ХАРВАА БОЛЛОО

   Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын сур харвааны “Цагаан шонхор” багийн харваачдаас 2016, 2017 онуудад зохион байгуулагдсан “Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн”-үүдэд амжилттай оролцож спортын мастер, спортын дэд мастерын болзол хангасан харваачдын мялаалга харваа амжилттай зохион байгуулагдлаа.

   Уг тэмцээнд Өлгий сумын харваач спортын мастер С.Саруул-Эрдэнэ 30 сумнаас 25 онож 1 дүгээр байр, Буянт сумын залуу харваач М.Сурхүү 30 сумнаас 23 онож 2 дугаар байр, Алтай сумын спортын мастер Г.Сугар-эрдэнэ 30 сумнаас 22 онож 3 дугаар байр, спортын мастер З.Наямсүрэн, спортын мастер Н.Алтаншагай нар тус тус 21 онож 4, 5 дугаар байранд орлоо.

Харваанд Монгол улсын эрхий мэргэн Ч.Жамбал, Улсын мэргэн О.Эрдэнэбилэг зэрэг 79 харваач цэц мэргэнээ сорьлоо.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна