/ / АЛБА ХААГЧ НАРЫГ ШАГНАВ

АЛБА ХААГЧ НАРЫГ ШАГНАВ

    Мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч З.Маратыг Цагдаагийн байгууллагад Мэдээлэл судалгааны алба үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, статистикийн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлж, Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/99 дугаартай тушаалаар Статистикийн салбарын дээд шагнал “Бүртгэл, Статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад К.Ёлка, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Санах нарыг Нийтийн хэв журам хамгаалах газрын “Баярын бичиг”-ээр, Зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч А.Равданыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын “Баярын бичиг”-ээр тус тус шагнасныг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд, Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганболд нар гардуулж өглөө.

      Шагнагдсан алба хаагч нарт ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна