/ / НАС БАРСАН ГЭХ ОРГОДОЛ ЭТГЭЭД АМЬД БАЙЖЭЭ

НАС БАРСАН ГЭХ ОРГОДОЛ ЭТГЭЭД АМЬД БАЙЖЭЭ

    Баян-Өлгий аймгийн харьяат Т нь 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж 3 жилийн хорих ялаар шийтгүүлэн тухайн үеийн Баян-Өлгий аймаг дахь Хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 1993 оны 10 дугаар сард хорих ангиас оргон зайлж улмаар БНКазУ-руу гарсан байна. 
Оргодол этгээд Т нь оргох явцдаа өөрийгөө БНКазУ-д нас барсан гэх хуурамч баримт, бичиг бүрдүүлэн бусдаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлсэнээр 2009 онд аймгийн Прокурорын газраас оргодол Т-д холбогдох хэргийг нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. 
    Тус Цагдаагийн газрын алба хаагчид иргэдтэй хамтран ажилласны үр дүнд нас барсан гэх оргодол Т гэгчийг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс 2017 оны 06 сард буюу 23 жилийн дараа илрүүлэн баривчиллаа. 
Оргодол Т-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлээд байна. 
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд идэвхи зүтгэл гарган хамтран ажиллаж байгаа иргэддээ Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас ГҮН ТАЛАРХАЛ илэрхийлж байна.

 ХЭРЭГ ХЭЗЭЭ Ч ХУУЧИРДАГГҮЙ !!!

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ
ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна