/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2017 ОНЫ 04ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2017 ОНЫ 04ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2017 оны 04 дүгээр сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 837 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 784-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 249-г хүлээн авч, 187 буюу 75 хувийг хуулийн анхны хугацаанд, 62 буюу 25  хувийг 6-19 хоногт  тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 53 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

     Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 143-г нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 105-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 2  гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 520 материалд захиргааны арга хэмжээ авч, 13 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

   Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн гаралт 16.9-55 хувиар өсч, хүнд  гэмт хэргийн гаралт мөн үеийн түвшинд,  онц хүнд гэмт хэрэг энэ сард бүртгэгдээгүй.

 Аймгийн хэмжээнд нийтдээ  109 гэмт хэрэг  бүртгэгдсэн, илрүүлэлт 90 хувьтай.

     Үүнд:   согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 6.2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 53.3 хувиар  буурч,  бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 8.0 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 67 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 70.5 хувиар,  үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 2.4 дахин, малын хулгайн гэмт хэрэг 2 дахин, залилангийн гэмт хэрэг 2-оор, бусад гэмт хэрэг 2.2 дахин, хүүхэд оролцсон гэмт хэрэг 2-оор, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 2.5 дахин,эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 5.2 дахин тус тус өсч, албан тушаалын гэмт хэрэг мөн үеийн түвшинд байна.

    Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 49.6 сая төгрөгийн хохирол учирсаны 42.6 сая төгрөг буюу 85.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн.

    Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 2620 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1351  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд  1101 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 119051.0 төгрөгний торгуулийг 2452 хүнд ногдуулсан байна.          

     Мөн 62 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж,  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчилд холбогдсон 181 хүнийг саатуулав.

Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

2017 оны  04 дүгээр сард  Алтай суманд 2,  Баяннуур суманд 5, Бугат суманд 5, Буянт суманд 5, Булган суманд 1, Дэлүүн суманд 5, Улаанхус суманд 1, Ногооннуур сум 10, Сагсай суманд 4, Цэнгэл суманд 11, Толбо суманд 3, Өлгий сумын төвд 57 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

  

ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна