/ / ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛАВ

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛАВ

    Тус аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан сумуудын хэсгийн төлөөлөгч нарын дунд бүсчилсэн сургалт зохион явуулах төлөвлөгөөний дагуу Ногооннуур суманд 3 дугаар бүсийн сургалтыг Ногооннуур сум дахь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ардах, МХГХТХ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Хайырлыс, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Н.Досжан нар 2017 оны 05 дугаар сарын 10-12-ны өдрийн хооронд зохион явууллаа.

    Сургалтанд Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Жансерик, Баяннуур сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Нурлан, Алтанцөгц сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Нурбол, Цагааннуур тосгон дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Серикбол, нар оролцов.

    Сургалтыг “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх”, Дотоод аюулгүй байдлыг хангах” сэдвээр зохион явуулж, мөн обьектын болон субьектын судалгааг шинэлэг байдлаар гарган ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна