/ / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний хүрээнд сумдын Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэн, аймгийн төвийн төрийн байгууллагуудын эрх бүхий алба хаагчдыг оролцуулан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах мэргэшүүлэх сургалт, зөвлөгөөн”-ийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус Цагдаагийн газраас зохион байгууллаа.

Сургалтанд нийт 46 төрийн алба хаагч хамрагдсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль тогтоомж, байгууллагын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл өгч, “Гэрчилгээ” гардуулав.

Мөн аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтэнгүүдийг урьж оролцуулан, гал түймрээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт явуулсан.

Цаашид сургалтанд хамрагдсан төрийн алба хаагчдаар дамжуулан иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна