/ / ИРГЭДИЙН НИЙТИЙН ЭРГҮҮЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ИРГЭДИЙН НИЙТИЙН ЭРГҮҮЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаас ирүүлсэн үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 45 хоногийн аяны хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Иргэдийн нийтийн эргүүл ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэдийн нийтийн эргүүл” арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Эргүүлд төрийн болон төрийн бус 20 байгууллага, аж ахуйн нэгжийн 38 ажилтан, захиргааны хяналтанд байгаа 15 хүн хамрагдсан.
Арга хэмжээний хугацаанд 131 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаж, 31 зөрчлийг таслан зогсоож, 12 тооны зөрчил илрүүлэн, 226 иргэнд хууль тогтоомжийг сурталчилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 31 ширхэг зурагт хуудас тараасан.
Тус өдөр Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай албанд ирсэн дуудлага, мэдээлэл буурсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй нь энэ арга хэмжээг цаашид үе шаттайгаар зохион явуулах, оюутан залуусыг илүү өргөнөөр татан оролцуулах шаардлагатай болохыг харуулж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна