/ / “ЗАХИРГААНЫ ХЯНАЛТЫН САЙЖРУУЛАХ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЗАХИРГААНЫ ХЯНАЛТЫН САЙЖРУУЛАХ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим”-ыг хангах, тэнсэгдсэн ялтнуудад тавих хяналтыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдохоос урьдчилан сэргийлэх, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр 08-ны өдрийн А/05, А/09 дүгээр тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код 601, 618/ журам”-ын хэрэгжилтийг хангах, захиргааны хяналтын явцад гаргаж буй алдаа дутагдлыг арилгах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Захиргааны хяналтын сайжруулах, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

    Уулзалтаар захиргааны хяналтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар аймгийн Прокурор болон Цагдаагийн газрын даргаас үүрэг чиглэл, зөвлөмж өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна