/ / “АЮУЛГҮЙ ОРЧИНД ХАМТДАА” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ДРАМЫН ЖҮЖИГ ТОГЛОНО

“АЮУЛГҮЙ ОРЧИНД ХАМТДАА” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ДРАМЫН ЖҮЖИГ ТОГЛОНО

    Хүүхдийн гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, аймгийн Хөгжимт драмын театртай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч нарт зориулан “Аюулгүй орчинд хамтдаа” сэдэвт хүүхдийн драмын жүжиг тоглох гэж байна. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг сурталчилах зорилгоор насанд хүрэгчдэд “Бэргэн” сэдэвт жүжгийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тайзнаа анх тавих юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна