ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар тус Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, ахмад ажилтан С.Хуат, П.Амарбаяр нар “Цэргийн гавьяаны одон”-гоор, ахмад ажилтан А.Манен “Алтангадас одон”-гоор, Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Ганболд, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Х.Бекжан, ахмад ажилтан Р.Захирхан, Х.Мельс нар “Цэргийн хүндэт медаль”-аар, үйлчлэгч С.Жамила “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнуулсныг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэврийн яамны сайд П.Сэргэлэн тэргүүтэй зочид төлөөлөгчид 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрт гардууллаа.