/ / ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

   Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран "Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг боловсронгуй болгоход талуудын оролцоог хангах нь" сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

   Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон МАНУТХГХ захиргааны бүх Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Байгаль хамгаалагчид, мэргэжилтэнүүд, Сум дундын ойн ангийн дарга, Харнуур, Ховд голын сав газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

  Зөвлөгөөнөөр ажлын хэсэг байгуулагдан зөвлөмж гарган тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар аймгийн Засаг даргад санал хүргүүлэх, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна