/ / “МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

   Цагдаагийн газраас санаачлан Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх,  урьдчилан сэргийлэх тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хангах зорилгоор Алтанцөгц, Бугат, Баяннуур сумдын удирдлагуудыг хамруулсан “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг Алтанцөгц сумын төвд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

       Зөвлөгөөнөөр “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, малчдын бүлгэмийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилтийг сумын төсөвт тусгуулах замаар сум бүрт “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сан” байгуулахаар шийдвэрлэв.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна