/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2016 оны 06 дугаар сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1389 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1338-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 475-г хүлээн авч, 362 буюу 76.2 хувийг хуулийн анхны хугацаанд, 113 буюу 23.8  хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 51 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

       Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 326-г нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 137-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 12 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 67 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 781 материалд захиргааны арга хэмжээ авч, 15 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

      Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүнд  гэмт хэргийн гаралт 5.4-67 хувиар өсч,  хүндэвтэр гэмт хэргийн гаралт 27.3 хувиар буурч,  онц хүнд гэмт хэрэг энэ сард бүртгэгдээгүй.

     Үүнд:Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 22.6 хувиар,  үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 20 хувиар, малын хулгайн гэмт хэрэг 53.3 хувиар, залилангийн гэмт хэрэг 50 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 50 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 22.2 хувиар,бусад гэмт хэрэг 37.5 хувиар тус тус  буурч, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 5.7 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 60 хувиар, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 11.1 хувиар,гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 38.5 хувиар өсч,  бусдын өмчийн ашиглалын эсрэг гэмт хэрэг 4 дахин, танхайрах гэмт хэрэг 1-ээр, хүчиндэх гэмт хэрэг 2-оор ,  тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 4-ээр нэмэгдэж, албан тушаалын гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг тус тус мөн үеийн түвшинд байна.

       Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 132.3 сая төгрөгийн хохирол учирсаны 118.5 сая төгрөг буюу 89.6 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн.

       Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 2350 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1185  хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд  998 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 105855.9 төгрөгний торгуулийг 2183 хүнд ногдуулсан байна.           Мөн 39 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж,  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчилд холбогдсон 347 хүнийг саатуулав.

Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

      2016 оны  06 дугаар сард  Алтай суманд 7,  Алтанцөгц суманд 6, Баяннуур суманд 13, Бугат суманд 5, Буянт суманд 3, Булган суманд 1, Дэлүүн суманд 5, Улаанхус суманд 16, Ногооннуур сум 6, Сагсай суманд 2, Цэнгэл суманд 12, Толбо суманд 1, Өлгий сумын төвд 56 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

 ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна